Хураангуй

Алтанцэцэгийн Золзаяа нь хууль эрх зүйн /бизнесийн болон шүүхийн байгууллагад/ салбарт 5 гаруй жил ажилласан туршлагатай. Үүнээс 4 жил орчмын хугацаанд нь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслахын ажил эрхэлж, шүүгчийн удирдлага дор хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагааны болон хэрэг, маргаанд эрх зүйн дүгнэлт хийх ур чадварт туршлага хуримтлуулсан.

Мөн тэрээр их сургуулийн оюутан байх үедээ Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL-2017” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд эрүүгийн хэргийн төрлөөр багаа ахалж, амжилттай оролцож, Тэргүүн байрт шалгарч байсан. Хуульч А.Золзаяа нь манай фирмийн үйлчлүүлэгчийн хэрэг, маргаанд төлөөлөх, өмгөөлөхтэй холбоотой асуудлыг голчлон хариуцан ажилладаг бөгөөд гэр бүлийн эрх зүй, хөдөлмөрийн харилцаа, гэрээний эрх зүй зэрэг иргэний хэрэг маргаанаас гадна эрүүгийн болон захиргааны, арбитрын хэрэг, маргаанд амжилттай оролцож байсан туршлагатай. 

Боловсрол

  • МҮИС-ийн Хууль зүй, Удирдлагын сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Монголын хуульчдын холбооны гишүүн хуульч-өмгөөлөгч
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч.

Мэргэшин ажиллаж буй чиглэл:

  • Гэр бүлийн эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэрээний эрх зүй түүгээр хязгаарлагдахгүй иргэний эрх зүйн талуудын хооронд үүссэн аливаа хэрэг, маргааны талаар хууль зүйн зөвлөгөө өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох,
  • Эрүүгийн Болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнд хамаарах гэмт хэрэг, зөрчлийн асуудалд хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөлөгчөөр оролцох,
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнд хамаарах хэрэг, маргааны талаар хууль зүйн зөвлөгөө өгөх, төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох, 
  • Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнд хамаарах хэрэг, маргааны талаар хууль зүйн зөвлөгөө өгөх, төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох,
  • Аливаа иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан болон байгуулагдах гэж буй гэрээ, хэлцэл, үйл ажиллагаа зэргийг хуульд нийцүүлэн хянах, аливаа эрсдэл, маргаанаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх,
  • Бусад

Хамрагдсан хөтөлбөр, сургалт:

  • 2014 онд Хүний нөөцийн менежерийн (оффисын менежер, архивын ажилтан, нарийн бичгийн дарга) сургалт,
  • 2017 онд Шүүхийн Ерөнхий зөвлөл, Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн хамтран зохион байгуулсан “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт,
  • Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг Хуульчийн үргэлжилсэн сургалт