Нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, гишүүн хуульч Д.Золжаргал "Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил” форумд илтгэгчээр оролцлоо

2018 оны 10-р сарын 25-ны өдөр Өмгөөллийн “Ананд Адвокатс" ХХН-ийн 15 жилийн ойд зориулсан “Өмгөөллийн нөхөрлөлийн тогтвортой хөгжил” форум амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумаар дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд өмгөөллийн нөхөрлөлүүдийн үүсгэн байгуулагч, гишүүн хуульчид илтгэл тавьж, бусад хуульчидтай санал солилцож, форумд оролцогчдын сонирхсон асуултад хариулсан билээ. 

Манай нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, гишүүн хуульч Д.Золжаргал форумд "Өмгөөллийн нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандарт, шаардлага" сэдвээр илтгэл тавьж, амжилттай оролцлоо.  

Форумын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү.

 https://www.facebook.com/AnandAdvocatesLLP/videos/2158368671071957/