Уламбадрахын Хулан нь эрх зүйн салбарт тууштай ажиллах хүсэл сонирхолтой. Хулан төслийн санхүүжилт, гэрээ хэлцэл болон хууль зүйн дүгнэлт гаргахтай холбоотой үйл ажиллагаанд партнер болон хуульч нарт туслалцаа үзүүлэн ажилладаг.

Монгол, орос, англи хэлтэй.

Боловсрол

2020 онд ОХУ-ын Москва хотноо Кутафиний нэрэмжит Москвагийн Улсын Хуулийн Их сургуульд Эрх зүйн бакалаврын зэргийг хамгаалсан.


Оролцсон сургалт, хөтөлбөрүүд

2021 оны Зуны цахим сургалт - Олон улсын нийтийн эрх зүйн сургалт - Гаагийн Олон Улсын эрх зүйн академи

Хэвлэл нийтлэл:“Орос-Монголын иргэний хууль дахь Олон Улсын хувийн эрх зүйн харьцуулсан судалгаа”, Илтгэлийн хураангуй, Залуу судлаачдын XIX дүгээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, ОХУ-ын өнөөгийн эрх зүйн тогтолцооны уламжлал, шинэчлэл, 2017 он, хуудас. 157-165.