Баттүшиг нь арилжааны, бодлогын болон хөрөнгө оруулалтын банкуудад олон улсын өрийн баталгаа гаргах мөн хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн арвин туршлага хуримтлуулсан. Мөн Баттүшиг нь сэргээгдэх болон уламжлалт эрчим хүчний төсөл дээр хууль зүйн зөвлөгөө өгдөг. 

Хууль зүйн асуудлын хүрээнд агаарын тээвэр, эрчим хүч, ашигт малтмал зэрэг салбаруудад ажилласан туршлагатай. Гадаадын банкууд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хил дамнасан корпорациудад гэрээ хэлцэлтэй холбоотой зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Монгол, англи, герман хэлтэй.

Боловсрол:

АНУ-ын Дикинсон Мужийн Их сургуульд Түүх, улс төрийн ухааны бакалаврын зэрэг хамгаалсан.

АНУ-ын Кэнт-Чикаго хуулийн сургуулийн “Журис Доктор” (J.D.) эрдмийн зэрэг хүртсэн.

АНУ-ын Иллинойс мужын Барын холбооны гишүүн.

МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн яаманд Гадаадын хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй хуульч.

Хамрагдсан хөтөлбөр, сургалт:

  • 2019 онд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулсан Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооны (“FIDIC”) сургалтанд хамрагдсан.