Гандарь нь хууль эрх зүйн салбарт 6 гаруй жил ажилласан туршлагатай. Манай фирмд 2019 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд гол төлөв дотоодын харилцагч, үйлчүүлэгчидтэй ажиллаж ирсэн. Тэрээр иргэний эрх зүйн маргаан шийдвэрлэх, хуулийн этгээдийн бүртгэл болон үнэт цаасны зах зээлийн чиглэлээр ажилладаг.

Монгол, англи хэлтэй.

Боловсрол

Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн.

Монголын хуульчдын холбооны гишүүн бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээтэй.

Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрхийн гэрчилгээтэй. 

Мэргэшин ажиллаж буй чиглэл

Үнэт цаасны зах зээлд

Компанийн эрх зүй

Компанийн нэгдэл ба худалдан авалт

Бүртгэлтэй холбоотой асуудлууд

Маргаан шийдвэрлэх

Хамрагдсан хөтөлбөр, сургалт:

  • 2019 онд Оюуны өмчийн эрх зүйн сургалт
  • 2019 онд Үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө өгөх эрх олгох сургалт