Өмгөөллийн "ДиБи энд ЖиТИЭс" ХХН-өөс нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан, хуульч, эрх зүйчид, хуулийн сургуулийн оюутнуудыг ажил олгогчидтой холбох, хуулийн сургуулийн оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил олгогчдын үйл ажиллагаа, онцлогийг хуульч, эрх зүйч, оюутнуудад таниулан сурталчилах, хүний нөөцийн бүрдүүлэлтэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг - 2022" арга хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн турш "Бест Вестерн Примьер Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн ажлын байрны үзэсгэлэн яармагийг бид Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг өмгөөллийн "Батбаяр энд Партнерс" ХХН ивээн тэтгэж, дараах аж ахуйн нэгж, байгууллагууд хуульч, эрх зүйчдийг ажлын байранд урьж, үйл ажиллагаагаа танилцуулан идэвхтэй оролцлоо.

Оролцогч аж, ахуйн нэгжүүд:

  1. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл
  2. Монгол Улсын Прокурорын ерөнхий газар
  3. Монгол Улсын Бүртгэлийн ерөнхий газар
  4. Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитр
  5. "Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв" УТҮГ
  6. Хууль зүйн үндэсний хүрээлэн
  7. Монголын хуульчдын холбоо
  8. Өмгөөллийн "ДиБи энд ЖиТиЭс" ХХН
  9. Өмгөөллийн "Батбаяр энд Партнерс" ХХН
  10. Өмгөөллийн "ЭмДиЭс энд Хаанлекс" ХХН
  11. Өмгөөллийн "Сноу Хиллс Консалтанси" ХХН
  12. Өмгөөллийн "ЖэйЭнТи Партнерс" ХХН
  13. Өмгөөллийн "Грата Интернэшнл Монголиа" ХХН
  14. Өмгөөллийн "Хаанлекс Партнерс" ХХН
  15. "Оюу Толгой" ХХК
  16. Мандал Санхүүгийн Нэгдэл
  17. "Трансвест Монголиа" ХХК
  18. "Шунхлай Групп" ХХК
  19. "Шунхлай Холдинг" ХХК
  20. "ЖиЭсБи Капитал" ХХК
  21. "АПУ" ХК
  22. "Дижитал Концепт" ХХК

Бүтэн өдрийн турш үргэлжилсэн үзэсгэлэн яармагийн үеэр "Орчин үеийн хуульчдын зайлшгүй эзэмшвэл зохих ур чадварууд", "Өмгөөллийн болон зөвлөх үйлчилгээний хуулийн фирмийн ажлын онцлог болон шаардлагууд", "Төр захиргааны байгууллагын ажлын онцлог", "In-house counsel буюу байгууллагын хуульчийн ажлын онцлог сэдвүүдээр өрнөсөн сонирхолтой хэлэлцүүлгүүдээр хуулийн салбарын туршлагатай хуульчид, төрийн байгууллагын төлөөлөл үзэсгэлэнд ирсэн хуульч, эрх зүйчид болон хуулийн сургуулийн оюутнуудад мэдээлэл өгч, туршлагаа хуваалцсан нь тус арга хэмжээний үнэ цэнтэй, онцлог хэсэг байлаа. Эдгээр хэлэлцүүлгүүдийн зочин оролцогчоор оролцсон эрдэмтэн багш, хуульч, мэргэжилтнүүддээ өөрсдийн үнэт цагаа зориулан арвин туршлага, мэдлэгээ залуу үедээ хуваалцсан явдалд маш их баярлалаа.

Бидний санаачлан зохион байгуулсан энэхүү үзэсгэлэн яармагийг хамтран зохион байгуулсан Монголын хуульчдын холбоо, ивээн тэтгэн оролцсон өмгөөллийн "Батбаяр энд Партнерс" ХХН, идэвхтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллагууд, хуулийн сургуулиудын удирдлага, хамт олон, хүрэлцэн ирсэн нийт хуульч, эрх зүйч, хуулийн сургуулийн оюутнууддаа талархал илэрхийлэн цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Хүндэтгэсэн,
Өмгөөллийн "ДиБи энд ЖиТиЭс" ХХН