Хуулийн салбарын олон улсын зэрэглэл тогтоох Chambers and Partners байгууллагаас манай нөхөрлөлийг 2023 оны бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн Монгол Улсын тэргүүлэх (Band 1) хуулийн фирмээр шалгарууллаа. Бид ийнхүү 14 дэх жилдээ Монгол улсын тэргүүлэх хуулийн фирмээр амжилттай шалгарч байна.

Түүнчлэн тус фирмийн гүйцэтгэх захирал, хуульч Д.Золжаргал бизнесийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн тэргүүлэх (Band 1) хуульчаар Монгол Улсаас 14 дэх жилдээ, нөхөрлөлийн гишүүн хуульч Б.Баттүшиг шилдэг (Band 3) хуульчаар анх удаа тус тус шалгарсныг эрхэм үйлчлүүлэгч, харилцагч, хамтран ажиллагсад та бүхэнтэйгээ хуваалцаж буйдаа баяртай байна. 

Дэлгэрэнгүйг дараах холбоосоос сонирхоно уу: https://chambers.com/law-firm/dbgts-llp-formerly-known-as-gts-advocates-llp-asia-pacific-8:211575