Дэлгэрэнгүй мэдээлэл авхыг хүсвэл холбогдно уу:

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” баримт бичгээр одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй 1997 онд анх батлагдсан Дампуурлын тухайн хууль (цаашид “Одоогийн хууль” гэх)-ийг 2021 онд багтаан шинэчлэн найруулж батлах зорилт тавьсан.

2019 онд анхны төсөл нь гарсан Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь  олон нийт, эрдэмтэн судлаач, хуульч, шүүгч нараас санал асуулга авсны үндсэн дээр засвар орж, нэрээ өөрчлөн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль (цаашид “Хуулийн төсөл” гэх) болсон бөгөөд одоогийн байдлаар олон нийтээс санал асуулга авах шатандаа яваа бөгөөд Улсын Их Хуралд хараахан өргөн баригдаагүй байна.

Хуулийн төслийн зорилго

Энэхүү Хуулийн төслөөр санхүүгийн дэд бүтцийн эрх зүйн орчныг сайжруулан улмаар хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулан санхүүгийн салбарыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ[1] гэж үзжээ.

Танилцуулга

Энэхүү Хуулийн төслийг боловсруулахад НҮБ-ын Худалдааны хууль тогтоомжийн хорооноос 2004 онд боловсруулсан Дампуурлын хуулийн загварыг суурь болгон ашигласан байна.[2]

Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, эвлэрэл, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад зорилго нь оршино.[3]

Хуулийн төсөлд орсон гол зарчмын шинжтэй өөрчлөлтүүд

  1. Хуулийн төслийн үйлчлэх хүрээ:

Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгасан.[4] Мөн энэхүү хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар оруулсан байна. Мөн Одоогийн хуульд байгаа “хариуцагч” гэх ойлголтыг “үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтоор орлуулсан байна.


[1] Хуулийн төслийн үзэл баримтлал,

[2] Id.

[3] Хуулийн төслийн танилцуулга,

[4] Id.

Дэлгэрэнгүй мэдээллийг PDF хувилбараас авна уу.